Ажилтнуудын дунд эерэг харилцаа хандлагыг төлөвшүүлэх байгууллагын ёс зүйн соёлыг бэхжүүлэх зорилгоор…
Ёс зүйн зөрчлийг үл тэвчих сэтгэлгээг хэвшүүлье аяны хүрээнд Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн ёс зүйн дэд хороо, Сувилахуйн баг хамтран нийт ажилтнуудын дунд эерэг харилцаа хандлагыг төлөвшүүлэх байгууллагын ёс зүйн соёлыг бэхжүүлэх зорилгоор “Та дараагийн хүндээ юу өгөх вэ? – Эерэг харилцаа, Эерэг орчин” аяныг амжилттай зохион байгууллаа. Энэхүү аяны хүрээнд ажилтнууд бие биедээ урам зориг, талархал, хүндлэл, инээмсэглэл, зэрэг үнэ цэнтэй эерэгийг “дамжуулж”, хамт олны дунд дулаан уур амьсгал бүрдүүллээ.