Антибиотик
📌Антибиотикийг эхний сонголтын (өргөн хүрээний) болон сонгомол үйлчилгээтэй (нөөцийн) гэж ангилан үздэг.
💊Судалгаагаар, Манай Улсад сүүлийн 3 жилд эхний сонголтын антибиотикийн хэрэглээ 14.5 хувиар буурч, сонгомол үйлчилгээтэй антибиотикийн хэрэглээ эсрэгээрээ 17 хувиар өсжээ.
❗️Энэ нь антибиотикийн зохисгүй хэрэглээтэй холбоотой ба эмийн тэсвэржилт үүсгэж, эмчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байна.
✅Антибиотикийг эмчийн жороор, зааврын дагуу хэрэглэхийг зөвлөж байна.