Бидний үйлчилгээ
Цаг товлох хүсэлт гаргах
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ
- Хүн амын бүртгэл, мэдээллийг жил бүр шинэчлэн хөтлөх
- Иргэний эрүүл мэндийн бүлэг, өрхийн эрүүл мэндийн эрсдэлийн бүлэгт жил бүр үнэлгээ, дүгнэлт хийж, хяналт тогтоох, цаашид авах арга хэмжээг төлөвлөх
- Иргэдийн эрүүүл мэндэд сөргөөр нөлөөлөх халдварт өвчний хүчин зүйлийн тандалт хийх
- Халдварт бус өвчин байдалд судалгаа, дүн шинжилгээ хийж, эрэлт хэрэгцээг тодорхойлох
- Эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх
- Олон нийт, нийгмийн оролцоог эрчимжүүлэх
- Хувь хүний чадварыг хөгжүүлэх
- Эрүүл, зөв зохистой хооллолтыг дэмжих
- Дасгал хөдөлгөөн, чийрэгжүүлэлтийг дэмжих
2.1. Зорилтод бүлэг
Жирэмсэн болон төрсөн эмэгтэй
- Хооллолт, хүнс тэжээл, жирэмсний эрүүл ахуй, жирэмсэнтэй холбоотой бусад сэдвүүд, нярайн асаргаа, хүүхдийн өсөлт, бойжилтыг үнэлэх, төрөлт хоорондын зайг зохицуулах, сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл гутрал, гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх
Эцэг, эх, асран хамгаалагч
- Гэр бүл төлөвлөлт, жирэмснээс хамгаалах эм, хэрэгсэл, 0-5 насны эрүүл болон өвчтэй хүүхдийн асаргаа сувилгаа, хооллолт, хүүхдийн осол гэмтлээс сэргийлэх, автомашинд хүүхдийн суудлыг хэрэглэж занших, хүүхдийг ахуйн гэмтэл, түлэгдлээс сэргийлэх, аюултай шинж илэрсэн үед тусламж хайх чадвартай байх
Бага насны хүүхэд
- Гараа зөв угаах, зөв хооллох, шүдээ зөв угаах дадал, дасгал хөдөлгөөн, осол, гэмтэл, түлэгдэлт, автомашины суудалд зөв суух, дулаан хувцаслах, ханиад томууны үед амны хаалт зүүх тухай
Өсвөр үеийн хүүхэд
- Хооллолт, дасгал хөдөлгөөн, архи, тамхи, мансууруулах бодисоос татгалзах, биений юм эрүүл ахуй, нөхөн үржихүйн эрүүл мэнд, БЗДХ/ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх, бэлгийн чиг хандлага, сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл гутрал, амиа хорлохоос сэргийлэх, бэлгийн хүчирхийлэл, цахим орчны зөв хэрэглээ
Архаг өвчтэй хүмүүс
- Хооллолт, дасгал хөдөлгөөн, эмчилгээг зааврын дагуу хийх, сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршлаас сэргийлэх, тухайн өвчний онцлогтой холбоотой баримтлах дэглэмийн тухай
Ахмад настан
- Хооллолт, дасгал хөдөлгөөн, эрүүл насжих, хөгшрөлтийн тухай, унахаас сэргийлэх, сэтгэцийн эрүүл мэнд, эмэгтэйчүүдэд-цэвэршилтийн дараах үеийн асуудал, ясны сийрэгжилт
Хөгжлийн бэрхшээлтэй хүн
- Хооллолт, дасгал хөдөлгөөн, сэргээн засах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, шийдвэр гаргах, нийгмийн сэтгэл зүйн зөвлөгөө
Насанд хүрэгч
- Зонхилон тохиолдох халдварт өвчнөөс сэргийлэх, сайн дурын шинжилгээ, зөвлөгөөний тухай /БЗДХ/ХДХВ/ДОХ, сүрьеэ/
- Зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэг, хөдөлгөөний хомсдол, таргалалт, хавдар, осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх
Малчид
- Мал, амьтнаас хүнд халдварладаг бруцеллёз, тарваган тахал, боом, галзуу, бэтэг, хачигт халдвар зэрэг өвчнөөс сэргийлэх, мотоцикль унах үед хамгаалалтын малгай өмсөж хэвших, мотоциклээс унахаас сэргийлэх, амьдралын зөв дадал хэвшүүлэх, архи, тамхины хор уршиг
Амьдралын буруу хэв маягийг өөрчлөх, зан үйлийн эрсдэлтэй, мансууруулах бодисын хамааралтай хүн
- Хооллолт, дасгал хөдөлгөөн, сэтгэцийн эрүүл мэнд, донтолт, хорт зуршлаас татгалзах, тамхинаас гарах зөвлөгөө өгөх, архины донтолтод дэмжлэг үзүүлэх, шилжүүлэх.
Байгууллага, хамт олон
- Эрүүл ажлын байр, ажлын байрны дасгал, ажлын байрны дарамт, урьдчилан сэргийлэх, үзлэг, эрт илрүүлэгт орохын ач холбогдол, ажил, амралтаа зохицуулах, архины стандарт хэрэглээ, тамхинаас гарахад туслах, эрхэлж буй ажлын эрүүл мэндэд нөлөөлөх эрсдалт байдалтай холбоотой сэдэв
Урьдчилан сэргийлэх үзлэг
- Хүн амыг насны ангиллаар жил бүр үзлэгт оруулах, эрүүл мэндийн бүлгийг тодорхойлох,
- Нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллага, аж ахуйн нэгжийн ажиллагсдын дунд урьдчилан сэргийлэх үзлэгийг тухайн байгууллагатай хамтран зохион байгуулах
Эрт илрүүлэг
- Тухайн үед мөрдөгдөж байгаа журам, заавар удирдамжийг мөрдөнө.
1. Артерийн даралт ихсэлтийн эрт илрүүлэг
- 18-34 насны хүн бүрийг урьдчилан сэргийлэх үзлэгт ороход артерийн гипертензийн илрүүлэг хийх
- 40-өөс дээш насны хүн бүрийг жилд 1 удаа илрүүлэгт хамруулах
- Хооллолт, дасгал хийх, амьдралын хэв маягийг өөрчлөх зөвлөгөө өгөх
- Эмнэлзүйн зааврын дагуу эмчилгээ хийх, хянах
- Хүндрэлийг эрт тодорхойлох
- Шаардлагатай бол лавлагаа шатлал руу шилжүүлэх
- Эргэх холбоо тогтоож, үргэлжлүүлэн хянах
2. Чихрийн шижингийн эрт илрүүлэг
- 35-65 насны хүн бүрийг жилд 1 удаа чихрийн шижингийн илрүүлэгт хамруулах
- Цусан дахь сахарын хэмжээг үнэлж, оношийг баталгаажуулах
- Амьдралын хэв маягийг өөрчлөх, хооллолт, дасгал, хөлийн арчилгааны талаар зөвлөгөө өгөх
- Гликемитэй хүмүүсийн биеийн байдлыг тогтмол хянаж, үнэлэх, эмчилгээнд оруулж, үзүүлэлтийг хүссэн хэмжээнд хүргэх, тогтворжуулах,
- Жирэсчний чихрийн шижинтэй байсан түүхтэй эмэгтэйчүүдийг хянах
- Чихрийн шижин төст невропати, ретринопатийн хүндрэлтэй бүх өвчтөнд удирдамжийн дагуу илрүүлэг хийх
- Хүндрэлийг эрт тодорхойлж, шаардлагатай бол лавлагаа шатлал руу шилжүүлэх
3. Зүрхний архаг дутагдлыг эрт илрүүлэг
- ЗАД-ын эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох
- 35-аас дээш насны эрт илрүүлэгт хамрагдах хүмүүсийг сонгох
35-44 насны эрэгтэйчүүдийг 4 жил, эмэнтэйчүүдийг 5 жил,
45-54 насны эрэгтэйчүүдийг 2-3 жил, эмэгтэйчүүдийг 3-4 жил тутамд,
55-64 насны эрэгтэйчүүдийг жил бүр, эмэгтэйчүүдийг 2 жил тутамд эрт илрүүлгийн үзлэгт хамруулах,
- Эмнэлзүйн зааврын дагуу эмчилгээ хийх, хяналт тавих
- Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт заалтын дагуу илгээх
- Хөдөлгөөний зохистой дэглэм, эрүүл хооллолт, шингэний хэрэглээний зохицуулалт, эрсдэлт хүчин зүйлийг бууруулах талаар эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө өгөх
4. Дислипидемийн эрт илрүүлэг
- Эрт илрүүлэгт хамрагдах зорилтот бүлгийн хүмүүсийг сонгох
35 ба түүнээс дээш насны бүх эрэгтэйчүүд
45 ба түүнээс дээш насны бүх эмэгтэйчүүд
ЗСАӨ-ний эрсдэлтэй 21-34 насны эрэгтэйчүүд
ЗСАӨ-ний эрсдэлтэй 21-44 насны эмэгтэйчүүдийг
Удмын хиперхолестеролемийн эрсдэлтэй хүүхдэд 3 настайгаас эхэлж, 9-11, 18 настайд давтан хийх
- Эрт илрүүлгийн өмнөх зөвлөгөө өгөх
- Эрт илрүүлэгт хамрагдсан эсэхэд хяналт тавих
- ЗСАӨ-ний 10 жилийн эрсдэлийг үнэлэх
- Эмчилгээний хяналт
5. Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг
- 30-60 насны эмэгтэйчүүдийг 3 жилийн давтамжтайгаар илрүүлэгт хамруулах
- Умайн хүзүүний сувгаас эсийн шинжилгээ авч, илгээх
- Шинжилгээний хариуг авч үйлчлүүлэгчид өгөх
- Зөвлөгөө өгөх
- Сэжигтэй илрэгсдийг онош баталгаажуулах шинжилгээнд илгээх
- Эмчилгээний үр дүнд хяналт тавих
6. Хөхний хорт хавдрын эрт илрүүлэг
- 30-60 насны эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт ирэх үед хөхний үзлэгийг хийх
- Хөхний хавдрын эрсдэл өндөртэй эмэгтэйчүүдийг 25-30 наснаас эхэлж маммограмын шинжилгээнд хамрагдахыг зөвлөх
- Маммограмын шинжилгээнд хамрагдсан эсэхэд хяналт тавих
- 18-аас дээш насны эмэгтэйчүүдэд хөхөө өөрөө шалгахын ач холбогдлыг таниулах, хөхөө хэрхэн шалгах аргад сургах
- Эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн үзлэг хийх бүрт хөхний үзлэгийг давхар хийх
- Сэжигтэй тохиолдлыг дараагийн шатлалын эмнэлэгт илгээх
- Эмчилгээний үр дүнд хяналт тавих
7. Элэгний хорт хавдрын эрт илрүүлэг
- Эрт илрүүлэгт хамруулах зорилтот бүлгийн хүн ам:
HBsAg, Anti-HCV эерэг B,C вируст хепатитын халдвар тээгчид
Вируст хепатитын B,C вирусын халдвар тээгч гэдгээ өмнө нь мэддэг бүх насны хүмүүс
40-65 насны HBsAg, Anti-HCV илрүүлэх шинжилгээнд хамрагдан хепатитын B,C вирус тээгч болох нь батлагдсан хүмүүс
50-иас дээш насны, Anti-HCV эерэг C вируст хепатитын халдвартай, элэгний хатуурал хавсарсан хүмүүс
Элэгний архаг үрэвсэлтэй (ALAT 60-аас дээш), элэгний хатууралтай бүх насны хүмүүс
Элэгний анхдагч хорт хавдраар өвчлөгсдийн нэгдүгээр үеийн төрөл садан ба гэр бүлийн 40-өөс дээш насны хүмүүс
- Зорилтот бүлгийн хүн амыг үзлэгийн хуваарийн дагуу 6 сар, 12 сар тутамд эрт илрүүлгийн үзлэг бүрэн хамруулах
- Шинжилгээнд илгээх
- Эргэх холбоо тогтоож, хяналт тавих
8. Улаан хоолойн хорт хавдрын эрт илрүүлэг
- Зорилтот бүлгийн хүн амын бүртгэл, үзлэгийн хуваарь хийх
- Зорилтот бүлгээр сонгогдсон хүн амыг үзлэгт илгээх
- 40-өөс дээш насны бүх хүнийг улаан хоолой, ходоодны дурангийн шинжилгээнд илгээх
- Дурангийн шинжилгээ хийлгэсэн эсэхэд хяналт тавих
- Улаан хоолойн хавдар илэрсэн хүнд лавлагаа шатлалын эмчийн зөвлөмжийн дагуу тусламж, үйлчилгээ үзүүлэх
9. Ходоодны хорт хавдрын эрт илрүүлэг
- Зорилтот бүлгийн хүн амын бүртгэл, үзлэгийн хуваарь хийх
- Зорилтот бүлгээр сонгогдсон хүн амыг үзлэгт илгээх
- 40-өөс дээш насны бүр хүнийг хеликобактер илрүүлэх шинжилгээ болон улаан хоолой, ходоодны дурангийн шинжилгээнд илгээх
- Хеликобактер илэрсэн тохиолдолд эмчлэх, хяналт тавих
- Дурангийн шинжилгээ хийлгэсэн эсэхэд хяналт тавих
- Ходооды хавдар илэрсэн хүнд лавлагаа шатлалын эмчийн зөвлөмжийн дагуу тусламж, үйлчилгээ үзүүлэх
10. Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын эрт илрүүлэг
- 50-иас дээш насны хүнийг 5 жил тутамд 1 удаа эрт илрүүлэгт хамруулах
- Эрсдэлт хүн ам:
Гэр бүлд бүдүүн гэдэсний хорт хавдраар өвдөж байсан түүхтэй
Гэдэсний ямар нэгэн үрэвсэлт өвчнөөр өвдөж байсан (гэр бүлийн өвчний түүхэнд өвчилсөн байсан) бол 45 наснаас дээш 10 жилд 1 удаа бүдүүн гэдэсний дуран хийлгэх
Хэвлийн хэсгээр туяа эмчилгээнд орж байсан
- Шулуун гэдэсний дурангийн шинжилгээ хийлгэхийг зөвлөх, илгээх
- Дурангийн шинжилгээ хийлгэсэн эсэхийг хянах
- Эргэх холбоо тогтоож, хяналт тавих
Эмч, мэргэжилтэн
Д.Батмөнх
Чанарын менежер
Түгээмэл асуулт, хариулт
Cras eget leo in quam euismod viverra et luctus tellus. Nullam porta euismod est sodales cursus. In lacinia, mauris quis volutpat tempor, nulla turpis vulputate magna, ut elementum turpis leo vel libero.
Ut in vestibulum risus, ut tincidunt sem. Morbi molestie egestas felis, consequat mattis magna suscipit non. Proin ex enim, faucibus sit amet odio vestibulum, condimentum egestas libero.
Cras eget leo in quam euismod viverra et luctus tellus. Nullam porta euismod est sodales cursus. In lacinia, mauris quis volutpat tempor, nulla turpis vulputate magna, ut elementum turpis leo vel libero.