Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног эхэллээ /2025 оны 11 сарын 18-24/

  • Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног нь жил бүрийн 11 сарын 18–24-ний өдрүүдэд тэмдэглэдэг дэлхий нийтийн аян бөгөөд бичил биетний эсрэг эмийн хариуцлагатай хэрэглээг дэмжиж, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой.
    ББТ гэж юу вэ?

 

    • Бичил биетний эсрэг эм (антибиотик, вирусын эсрэг эм, мөөгөнцөрийн эсрэг эм, шимэгчийн эсрэг)-ээр хүн, мал амьтан, ургамлын халдварыг эмчилдэг.

    • Бичил биетний тэсвэржилт (ББТ) нь бичил биетнүүд эдгээр эмэнд хариу үйлчилгээ үзүүлэхгүй үед үүсдэг. Үүний улмаас халдварыг эмчлэхэд хүндрэлтэй буюу боломжгүй болж, өвчин хүндэрч, нас барах эрсдэл нэмэгддэг.

    • Бичил биетний эсрэг эм, ялангуяа антибиотик нь үнэт зүйл бөгөөд нөөцийн хувьд хязгаарлагдмал. Антибиотикийг шинээр үйлдвэрлэх нь хүнд хэцүү бөгөөд өртөг өндөртэй, олон жил шаарддаг тул маш цөөхөн тоогоор гардаг. Тиймээс одоо байгаа антибиотикийг болгоомжтой, зөвхөн шаардлагатай үед хэрэглэх нь нэн чухал.
      Яагаад ББТ асуудал болж байна вэ?

    • Эмчлэхэд хүндрэлтэй: Халдварууд эмэнд хариу үйлдэл үзүүлэхээ больсноор өвчин удаан хугацаанд үргэлжилж хүндрэх, нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

    • Зардлыг нэмэгдүүлдэг: Эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэх, үнэтэй эмнүүд хэрэглэх, ажлаас чөлөөлөгдөх зэрэг нь өрх гэр болон эрүүл мэндийн тогтолцоонд зардлыг нэмэгдүүлдэг.

    • Өдөр тутмын эрүүл мэндийн тусламж эрсдэлд ордог: Мэс засал, төрөлт, хавдрын эмчилгээ, эрхтэн шилжүүлэн суулгалт зэрэг нь бүгд бичил биетний эсрэг үр дүнтэй эмийн эмчилгээнээс хамаардаг.

    • Нэг Эрүүл мэндийн үр нөлөө: Тэсвэржилт нь мал амьтан, хүнсний аюулгүй байдал, байгаль орчинд ч нөлөөлдөг.

Халдвар ба антибиотик

 

    • Бичил биетэн хаа сайгүй байна — агаар, ус, арьс, бидний бие мах бодь. Тэдний зарим нь ашигтай, зарим нь халдвар үүсгэдэг.

    • Антибиотикиор вирусийг бус бичил биетнийг эмчилдэг (ханиад, томуугийн үед үйлчлэхгүй). Антибиотикийг зөвхөн эмчийн жороор хэрэглэж, тун хэмжээ, хугацааг ягштал мөрдөх хэрэгтэй.

    • Яаж үйлчилдэг вэ: антибиотик нь бичил биетний эсийг онилж, үржил хөгжлийг саатуулдаг.

    • Яагаад болгоомжтой хандах ёстой вэ: бичил биетний эсрэг эмийг хүн, мал амьтан, ургамалд буруу, хэтрүүлэн хэрэглэх нь эмэнд тэсвэртэй халдварыг үүсгэнэ.
      Та юу хийж чадах вэ

    • Бичил биетний эсрэг эмийг хэрэглэхийн өмнө эмч, эрүүл мэндийн ажилтантай зөвлөлд.

    • Хэрэв эмийн жор бичиж өгсөн бол:
      o Таны биеийн байдал сайжирсан ч эмчийн заавраар эмээ дуустал уух хэрэгтэй.
      o Эмийг бусадтай хуваалцахгүй, үлдэгдэл эмийг хэрэглэхгүй.
      o Хэрэв гаж нөлөө илэрвэл эмчид хандана —эмээ дур мэдэн зогсоохгүй.

    • Халдвараас урьдчилан сэргийлэх: гараа тогтмол угаах, хоол хүнсийг зөв бэлтгэх, хүн, мал амьтны вакцинжуулалтыг хугацаанд нь хийлгэх, гэртээ цэвэр ус байлгах, ариун цэвэр, эрүүл ахуйг сайтар сахих.

  • Мал аж ахуй, газар тариланд бичил биетний эсрэг эмийг хариуцлагатай хэрэглэх.

https://www.facebook.com/share/v/1A3dRP6CYn/?mibextid=wwXIfr

 
 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн