Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар Хан-Уул дүүргийн Туул тосгоны Эрүүл мэндийн төвд ажиллалаа…

📌 Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа болон барилгын ашиглалт, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй танилцлаа.
📌 Туул тосгоны Эрүүл мэндийн төвд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, гүйцэтгэл, үр дүнтэй танилцаж, үүрэг чиглэл өглөө.
📌 Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн хамт олонтой уулзалт, ярилцлага хийж, санал хүсэлтийг сонслоо.
📌 Туул тосгоны Эрүүл мэндийн төв нь эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, түргэн шуурхай үзүүлж,
✅ 2025 онд цалингаа цаг хугацаанд нь, үр дүнгийн урамшууллыг хоцроолгүй олгож, 3 сарын шаардлагатай эмийн нөөцөө бүрдүүлэн ажиллаж байна.
✅ 2025 онд 11 нэр төрлийн тусламж үйлчилгээг шинээр нэвтрүүлэн ажиллаж байгаа тухай танилцууллаа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн