ХАБЭ сургалтад хамрагдлаа.
🩺 ХАБЭ сургалтад хамрагдлаа
2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Туул тосгоны Эрүүл мэндийн төвөөс ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн (ХАБЭ) сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад нийт 14 ажилтан идэвхтэй хамрагдаж, ажлын байранд үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, осол гэмтлээс хамгаалах, аюулгүй ажиллагааны зөв дадлыг хэвшүүлэх чиглэлээр мэдлэгээ нэмэгдүүлэв.
Сургалтын хүрээнд:
- ХАБЭ-ийн тухай хууль, дүрэм журам
- Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ
- Урьдчилан сэргийлэх арга хэмжээ
- Аюулгүй ажиллагааны зааварчилгаа зэрэг сэдвүүдийг хамруулан танилцууллаа.
Цаашид ажилтнууд олж авсан мэдлэгээ өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлж, аюулгүй, эрүүл орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

