Туул тосгоны Эрүүл мэндийн төв, онцгой байдлын 065 дугаар анги, нохой сургалтын анги хамтран гамшгаас хамгаалах ажлын хүрээнд 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтыг зохион байгууллаа.
“ЭРХЭМ СУВИЛАГЧ НАРТАА ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧ НАРЫН БАЯР “-ын мэнд дэвшүүлье
Ажил үйлсээрээ алтан гартай Ааш зангаараа уяхан сэтгэлтэй Өмсгөл нөмрөг нь ариун цагаан Өрөөл бусдад буянтай үйлстэн Асран сувилах үйлс нь олон Алтан гартай энхийн манаач Бусдыг энэрч биеэ сургах Буяныг түгээгч билээ та нар минь билэ
ХАБЭ сургалтад хамрагдлаа.
🩺 ХАБЭ сургалтад хамрагдлаа 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Туул тосгоны Эрүүл мэндийн төвөөс ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн (ХАБЭ) сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад нийт 14 ажилтан идэвхтэй хамрагдаж, ажлын байранд үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, осол гэмтлээс хамгаалах, аюулгүй […]
Дэлхийн эмч нарын өдөр
Хүн ардынхаа Эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд мэдлэг оюун, авъяас чадвар, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа эмч нартаа Дэлхийн эмч нарын баярын өдрийн мэнд хүргье.
“ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдэж байна.
Туул тосгоны эрүүл мэндийн төв нь “Хайраа хайрлая, хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе” уриатайгаар “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдэж байна.
Эрхэм эмчдээ хүндэтгэл үзүүллээ.
Өнөөдөр манай байгууллагын Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Х.Төгсжаргал нь улсад 33 жил ажиллаад ахмад настны амралтандаа сууж байгаа өдөр тохиож байна. Манай эмчийн сүүлийн отгон жижүүрлэлт тохиож буйтай холбогдуулан хамт олон бид нь эрхэм эмчдээ хүндэтгэл үзүүллээ.
Цайны аяга, халбага, сэрээгээ аваад л ирэхэд болохоор боллоо.
Эрхэм та 😊Туул тосгоны Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлэх тасгаар үйлчлүүлэхдээ цайны аяга, халбага, сэрээгээ аваад л ирэхэд болохоор боллоо.
Ажилтнуудын дунд эерэг харилцаа хандлагыг төлөвшүүлэх байгууллагын ёс зүйн соёлыг бэхжүүлэх зорилгоор…
Ёс зүйн зөрчлийг үл тэвчих сэтгэлгээг хэвшүүлье аяны хүрээнд Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн ёс зүйн дэд хороо, Сувилахуйн баг хамтран нийт ажилтнуудын дунд эерэг харилцаа хандлагыг төлөвшүүлэх байгууллагын ёс зүйн соёлыг бэхжүүлэх зорилгоор “Та дараагийн хүндээ юу өгөх вэ? – Эерэг харилцаа, Эерэг орчин” аяныг амжилттай зохион байгууллаа. Энэхүү аяны хүрээнд ажилтнууд бие биедээ […]









