АУ-ны доктор, АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн багш Ч.Гансүх: Улаанбурханы эсрэг вакцин аутизм үүсгэдэггүй. Дутуу дулимаг мэдээлэл, шинжлэх ухааны үндэслэлгүй, амнаас ам дамжсан мэдээллүүдийг үнэн гэж итгээд түүнээсээ болоод өөрийн үр хүүхэд, бусдын үр хүүхдийг аюул эрсдэлд оруулах вий…
Сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний батлагдсан 9 тохиолдол бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний батлагдсан 9 тохиолдол бүртгэгдлээ. ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт улаанбурхан өвчний улмаас 5 хүүхэд эмчлүүлж байна. ХӨСҮТ-ийн Халдвартын клиникийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч М.Ууганчимэгтэй улаанбурхан өвчний нөхцөл байдал, хүүхдүүдийн биеийн байдал болон урьдчилан сэргийлэлт, анхаарах зүйлсийн талаар ярилцлаа.
Улаанбурхан өвчнөөс сэргийлэх хамгийн эхний алхам бол
Улаанбурхан өвчнөөс сэргийлэх хамгийн эхний алхам бол вакцинд хамрагдах юм.
Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног эхэллээ /2025 оны 11 сарын 18-24/
Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног нь жил бүрийн 11 сарын 18–24-ний өдрүүдэд тэмдэглэдэг дэлхий нийтийн аян бөгөөд бичил биетний эсрэг эмийн хариуцлагатай хэрэглээг дэмжиж, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой.ББТ гэж юу вэ? Бичил биетний эсрэг эм (антибиотик, вирусын эсрэг эм, мөөгөнцөрийн эсрэг эм, шимэгчийн эсрэг)-ээр хүн, мал амьтан, ургамлын халдварыг […]
Угаарын хийн аюулыг хэрхэн үнэлэх вэ
дунд хүндэвтэр хүнд
Дотоод орчны агаарын бохирдол эрүүл мэндэд аюултай юу?
Xүн амьдралынхаа ихэнх хугацааг гэртээ буюу дотоод орчинд өнгөрүүлдэг.Дотоод орчны агаарыг бохирдуулж байгаа эх үүсвэрт:- Гадаад орчны агаарын бохирдол- Гэрт гал түлэх- Эрүүл ахуй, ариун цэврийн хангалтгүй байдал-Тамхины утаа-Барилгын материал болон тавилгын чанар-Агааржуулалт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.
Антибиотик
📌Антибиотикийг эхний сонголтын (өргөн хүрээний) болон сонгомол үйлчилгээтэй (нөөцийн) гэж ангилан үздэг.💊Судалгаагаар, Манай Улсад сүүлийн 3 жилд эхний сонголтын антибиотикийн хэрэглээ 14.5 хувиар буурч, сонгомол үйлчилгээтэй антибиотикийн хэрэглээ эсрэгээрээ 17 хувиар өсжээ.❗️Энэ нь антибиотикийн зохисгүй хэрэглээтэй холбоотой ба эмийн тэсвэржилт үүсгэж, эмчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байна.✅Антибиотикийг эмчийн жороор, зааврын дагуу хэрэглэхийг зөвлөж байна.
Сурагчид яагаад дархлаажуулалтад хамрагдах ёстой вэ?
Хүүхдийн дархлаа бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг учраас халдварт өвчинд илүү амархан өртдөг. Сургууль дээр олон хүүхэд нэг дор цуглардаг тул нэг хүүхэд өвчилбөл бусдад маш хурдан халдварлах аюултай. Вакцин хийлгэснээр хүүхдийг өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна өвчилсөн тохиолдолд хүндрэлгүй, хурдан эдгэрэхэд тусалдаг.
Дэлхий даяар жилд 1 тэрбум орчим хүн томуугаар өвчилдөг байна.
Томуу, томуу төст өвчнөөр бүх насны хүн өвчилж болох боловч дараах бүлгийн хүмүүс илүү өртөж, өвчилсөн тохиолдолд хүндрэх эрсдэлтэй байдаг. Үүнд: • Нярай болон бага насны хүүхэд • Жирэмсэн эмэгтэй • 65-аас дээш насны хүмүүс • Хүний дархлал хомсдлын вирусийн халдвартай хүн • Сүрьеэгээр өвчилсөн хүмүүс • Зүрх судасны болон чихрийн шижин зэрэг өвчтэй хүмүүс









